Худалдааны нөхцөл

Шинэчилсэн: 2026-10-11

Энэхүү нөхцөл нь Boots Wrangler онлайн дэлгүүрээр (цаашид “дэлгүүр”) бараа захиалахад үйлчилнэ. Захиалга өгснөөр та энэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

1. Захиалга

  • Захиалга өгөхийн тулд сайтад бүртгүүлж нэвтэрсэн байх шаардлагатай.
  • Захиалга бүр BW000123 хэлбэрийн дугаартай. Захиалгынхаа төлөвийг Миний захиалга хэсгээс харна.
  • Захиалга өгөх үед тухайн хэмжээний үлдэгдэл захиалгад хадгалагдана. Үлдэгдэл дууссан барааг захиалах боломжгүй.
  • Бид захиалгыг утсаар холбогдож баталгаажуулна. Захиалгыг цуцлах бол бидэнтэй холбогдоно уу.

2. Үнэ

  • Бүх үнэ төгрөгөөр (₮) илэрхийлэгдэнэ.
  • Захиалга өгөх үеийн үнээр тооцогдоно. Захиалсны дараа үнэ өөрчлөгдсөн ч таны захиалгын үнэ өөрчлөгдөхгүй.

3. Төлбөр

  • Бэлнээр: бараагаа хүлээн авахдаа эсвэл дэлгүүрээс очиж авахдаа төлнө.
  • Дансаар шилжүүлэх: захиалга өгсний дараа дансны мэдээлэл харагдана. Гүйлгээний утга дээр захиалгын дугаараа заавал бичнэ. Төлбөр орсныг шалгасны дараа захиалгыг баталгаажуулна.
  • Дэлгүүр картын мэдээлэл цуглуулдаггүй.

4. Хүргэлт

  • Дэлгүүрээс очиж авах: үнэгүй. Улаанбаатар, 10-р хороолол.
  • Улаанбаатар хот дотор: 5,000–20,000₮, бүсээсээ хамаарна. Төлбөрийг захиалга баталгаажуулахдаа утсаар мэдэгдэнэ.
  • Орон нутаг: 12,000₮. Хөдөө орон нутгийн хүргэлтийн 12,000₮ нь хот доторх шууданд хүргэж өгөх төлбөр юм. Хотоос орон нутаг руу хүргэх төлбөрийг замын унаа эсвэл Монгол Шуудан тухайн үед нь тусад нь нэхэмжилнэ гэдгийг анхаарна уу.

5. Буцаалт

  • Онлайнаар захиалсан барааг 48 цагийн дотор буцааж болно.
  • Буцаах бол бидэнтэй холбогдоно уу: утас 9449 5323, имэйл bayargun2021@gmail.com.

6. Холбоо барих

Захиалга, нөхцөлийн талаар асуух зүйл байвал: утас 9449 5323, имэйл bayargun2021@gmail.com.